Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгодог “Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд 2017 оноос эхлэн батлагдсан заавар, стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байна. Дээрх үйлчилгээг хор судлагч, биологич, эмч, халдваргүйтгэлийн менежер, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэж байна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээ байгуулан, дуудлагаар очиж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд халдваргүйтгэлийн дараах заавар, чиглэл, зөвлөмж, зөвлөгөө өгч, харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа авч ажилладаг.