Эко 00 соруулах захиалга өгөх үү?

Тийм
About
Ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 43 хорооны 90 мянга гаруй айл өрхтэй. Үүнээс: Гэр хорооллын 31 хороонд нийт 64 мянган айл өрх буюу дүүргийн нийт хүн амын 66,6 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдарч буй айл өрхийн 47623 орчим уламжлалт нүхэн жорлонтой байна. Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Ногоон хөгжлийг дэмжих” ажлын хүрээнд агаар, хөрс, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилт дэвшүүлэн “Гэр хорооллын 10,000 айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Захиалагчийн техник хяналт нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:
  • Барилга байгууламжийн угсралт, шинэчлэл, өртгөтгөлийн ажил

  • Төслийн хүрээнд 2020-2024 онд нийт 10,000 айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар нийт 6000 гаруй айл өрхийн нүхэн жорлонг бүрэн шинэчилсэн. 2024-2028 онд төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэн үлдсэн айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэн сайжруулснаар “Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг” болох зорилтоо биелүүлэх юм.
About