Эко 00 соруулах захиалга өгөх үү?

Тийм
About
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫН АЖИЛ

Улсын төсөв, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, дүүргийн төсөв, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээнүүдэд 2017 оноос хойш Монгол улсын Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”, Сонгинохайрхан Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн А/129 дугаартай захирамжаар захиалагчийн хяналт тавих эрхийг шилжүүлснийг тус тус үндэслэн захиалагчийн техник хяналтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Захиалагчийн техник хяналт нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:
  • Барилга байгууламжийн угсралт, шинэчлэл, өртгөтгөлийн ажил
  • Барилгын их болон урсгал засвар, тохижилтийн ажил
  • Цахилгаан хангамж, шугам сүлжээ
  • ХАС болон УХАТ-ын угсралтын ажил
  • Холбоо дохиолол угсралтын ажил
  • Гадна инженерийн шугам сүлжээ
  • Авто замын угсралт
  • Төмөр замын нүхэн гарц
  • Гудамж зам, талбайн гэрэлтүүлэгийн ажиллагааны хяналт
  • Камержуулалтын ажил
About