Эко 00 соруулах захиалга өгөх үү?

Тийм
Цаг үеийн мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ ХАНГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Blog Image
Email : 126k 12k

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнээд, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг хүргэж, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ. Жил бүрийн дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг зохион байгуулдаг. Энэ хүрээнд дүүргээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо. Мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, гудамж талбай, аж ахуй нэгжийн 50 метр хүртэлх талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох газар хэлтэст дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал: Нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх Энхтайваны өргөн чөлөөний гудамж дагуу ТҮЦ-үүдийг нүүлгэж, чөлөөлсөн талбайд тохижилтын ажлыг гүйцэтгэх Архинд донтох эмгэгтэй иргэдийг эмчилгээнд хамруулах Зөвшөөрөлгүйгээр орон нутгийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ явуулж буй тээврийн хэрэгслийг журамлаж, арга хэмжээ авах Нийтийн эзэмшлийн гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ